Tuesday, December 27, 2011

Монгол Улс ... Асуулт: Танд Мөнхийн амь байгаа юу? Бурханаас би уучлалыг хэрхэн хүлээн авах вэ? Та үхэх бол, мөн та нар ямар ч байсан үхэх ёстой, үүрд мөнхөд таны газар хаана байдаг вэ?

 
Asuult: Burkhanaas bi uuchlalyg kherkhen khüleen avakh ve?
http://goo.gl/bjAaAN
 

Исаиа 17
1. Дамаскийн тухай зөн. — Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж, эвдэрсэн нуранги болно.

 

Үйлс 26
13. Хаантан, тэгтэл үд дунд зам дээр нарнаас хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан. 14. Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр "Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Шилбүүрийг өшиглөх нь чамд бэрх бизээ" гэж надад хэлэхийг би сонсов.
15. Тэгээд би "Эзэн, Та хэн бэ?" гэхэд Эзэн "Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.
16. Гэвч босож, хөл дээрээ зогс. Зөвхөн саяын харсан зүйлийн чинь төдийгүй, мөн хожим Миний чамд үзүүлэх зүйлсийн гэрч, үйлчлэгч болгон Би чамайг томиллоо. Энэ зорилгын үүднээс Би чамд үзэгдсэн юм.
17. Чамайг энэ ард түмэн, Харь үндэстнүүдээс чөлөөлөн аваад, Би тэдэн уруу илгээж байгаа нь
18. тэднийнүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно" гэсэн.

 

Иеремиа 29
11. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэжЭЗЭН тунхаглаж байна.

 

1.Иохан 4
16. Бурханы биднийгхайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг.
Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна.

 

Зургууд
http://goo.gl/GNzwuS

 

Иона 2
8. Хий хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүс өөрсдийн итгэмжит байдлыг умартдаг.


1. Коринт 10
14. Тиймд миний хайрт хүмүүс ээ, шүтээн шүтэх явдлаас зутт.

 

Левит 19
31. Бөө болон сүнс дуудагчид УРУУ бүү эргэгтүн. Тэднийг бүү эрж хай. Тэдгээрээр бузарлагдана шүү. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

Иошуа 24
23. — Тэгэхээр одоо дунд чинь байгаа харийн бурхдыг авч хаян, зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭН уруу хандуулагтун гэв.

 

Асуулт: Библи үнэхээр Бурханы үг мөн үү?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-Bible-Word.html

 

 
 
 

Иохан 8
12. Тэгээд Есүс тэдэнд дахин — Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.
...
23. Есүс тэдэнд — Та нар доороос, Би бол дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх,Би энэ ертөнцийнх биш.
24. Тиймээс Би "Та нар нүглийнхээ дотор үхнэ" гэж та нарт хэлсэн. Учир нь хэрэв та нар "Би байдаг" гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээдотор үхнэ гэлээ.
...
36. Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно.


Иохан 6
47. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай.


Иохан 10
28. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.


 

♡♡♡

Авралын төлөвлөгөө гэж юу вэ?
http://www.gotquestions.org/
Mongolian/Mongolian-plan-salvation.html

 



Иохан 11
23. Есүс түүнд — Чиний ах амилна гэхэд
24 Марта Түүнд — Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ гэв.
25. Есүс Мартад — Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна.
26 Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэж байна уу? гэж асуув.
27. Марта — Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн гэлээ.
28. Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм.
29. Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад — Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!
30. Энэ бол Түүний тухай "Миний араас ирэх Хүн миний тэргүүн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан" гэж миний хэлсэн Тэр мөн.
31. Би Түүнийг таниагүй. Гэвч Тэр Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв.
32. Иохан гэрчилж — Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан.
33. Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр "Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн" гэжнадад айддсан юм.                                                                                   
34. Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг би гэрчилж байна гэж хэлэв.
35. Дараа өдөр нь Иохан хоёр шавьтайгаа дахиад л зогсож байлаа.

36. Есүсийн явж байхыг тэр хараад — Бурханы Хургыг харагтун! гэсэнд
37. хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод Есүсийг дагав.
38. Есүс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс — Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Түүнд — Рабби (орчуулбал Багш аа), Та хаана буудаллаж байна вэ? гэв.
39. Есүс — Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд — Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий үнэр орсон байгаа гэж хэлэв.
40. Есүс Мартад — "Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна" гэж Би чамд хэлээгүй бил үү? гэлээ.
41. Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан — Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна.
42. Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Таны Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох энэ хүмүүсийн төлөө Би үүнийг хэллээ гэв.
43. Тэр ийн айлдаад, чанга дуугаар — Лазар, гараад ир гэж хашхирав.
44. Үхсэн хүн гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд — Тайлж, түүнийг явуул гэв.
45. Мариагийнд ирсэн иудейчүүдээс олон хүн Есүсийн хийсэн зүйлийг хараад, Түүнд итгэжээ.

 

 

Еврей 9
27. Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхийн адил,
28. тийнхүү Христ мөн олны нүглүүдийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийн талаар бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврах болно.

 

 

 


Левит 20
6. Бөө болон сүнс дуудагчид уруу эргэснээр тэдэнтэй садарласан хүний хувьд, Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Дэл хууль 18
9. ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийнжигшүүрт үйлсийг бүү дуурайгтун.
10. Та нарын дунд, хүү юм уу, охиноо галын дундуур гаргагчид, мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин,
11. хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч бүү байг.
12. Эдгээрийг үйлдэгч хэн боловч ЭЗЭНд жигшүүртэй юм. Ийм жигшүүрт үйлээс болж ЭЗЭН Бурхан чинь чиний өмнөөс тэднийг хөөн гаргана.
13. Чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө төгс бай.
14. Чиний хөөж гаргах эдгээр үндэстнүүд нь совин тайлагч, мэргэ төлөгчдийг сонсдог. Харин чиний хувьд, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэгэхийг зөвшөөрөхгүй.


Илчлэлт 20
10. Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд ч мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байгаа аж. Тэд өдөр шөнөгүй үеийн үед тарчилна.

 


Илчлэлт 21
8. Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.



 

 


Иохан 5
25. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьдрах болно.
26. Учир нь Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Тэр Хүүдээ соёрхжээ.
27. Тэр бол Хүний Хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв.
28. Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон,
29. гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйддсэн хүмүүс нь амийн амилалтуруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ.




Лук 5
20. Хэдний итгэлийг хараад Есүс — Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд
21. хуулийн багш нар болон фарисайчууд — Бурханыг доромжлон ярьж буй энэ хүн хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ? хэмээн дотроо бодоцгоожээ.
22. Харин тэдний бодлыг мэдсэн Есүс тэдэнд — Та нар яагаад ингэж бодов?
23. "Нүгэл чинь уучлагдлаа" гэж хэлэх, эсвэл "Босоод алх" гэж хэлэхийн аль нь амархан бэ?
24. Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтэй хүнд — Би чамд хэлж байна. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв.
25. Даруй өнөө хүн тэдний өмнө босож, дээр нь хэвтэж байсан юмаа аваад, Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ.



1-Иохан 5
12. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.
13. Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.


 

 


Асуулт: Авралын төлөвлөгөө гэж юу вэ?  (online + download)
http://ge.tt/3hc4aoi

 

 

 

 


Лук 24
1. Бидний дунд биелсэн үйл явдлуудын талаар олон хүн эмхтгэхээр шийдсэн билээ.
2. Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгчид бидэнд тэдгээрийг уламжилсанчлан,
3. бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд түүнийг дэс дараалан бичиж өгөх нь надад бас зохистой санагдлаа, эрхэм хүндэт Теофил минь.
4. Энэ нь танд заасан зүйлсийн талаарх гарцаагүй үнэнийг танд таниулахын тулд юм шүү.
5. Иудейн хаан Херодьш өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр нь Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв.
6. Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.
7. Елизабет хүүсэр байсан учир тэд үр хүүхэдгүй байв. Тэгээд ч тэд хоёулаа өтөлсөн байв.
8. Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ.
9. Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд таарсан байна.
10. Утлага уугиулах цагт, цутларсан олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ.
11. Эзэний тэнгэр элч утлагын тахилын ширээний баруун талдзогсож байгаа нь түүнд үзэгдэв.
12. Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ.
13. Харин тэнгэр элч түүнд хандан
— Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно.
14. Чи баяр жаргалтай болж, олон хүн түүнийг төрөхөд баясна.
15. Учир нь тэр Эзэний өмнө агуу болох бөгөөд дарс, эсвэл согтоох ундааг хэзээ ч амсахгүй. Эхийнхээ хэвлийд байхдаа ч Ариун Сүнсээр тэр дүүрэн байх болно.
16. Тэр Израилийн хөвгүүдээс олныг Бурхан Эзэнд нь эргүүлэн хандуулах болно.
17. Эцгүүдийнх нь зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүй нэгнийг зөвт хүмүүсийн мэргэн ухаанд буцаахын тудд Эзэний өмнө Елиагийн хүч болоод сүнс дотор явна. Тийнхүү Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгох юм гэжээ.
18. Захариа тэнгэр элчид
— Би үүнийг хэрхэн мэдэх билээ? Би хөгшин хүн, эхнэр маань ч өтөлсөн гэхэд, 19. Тэнгэр элч хариуд нь түүнд
— Би бол Бурханы оршихуйд зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайн мэдээг чамд авчирж өгөн, чамтай ярилцахаар илгээгдсэн юм.
20. Харагтун, цаг нь болохоор биелэгдэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээр нь биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй болж ярьж чадахгүй гэлээ.
21. Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа.
22. Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгов. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан ба тийнхүү хэлгүй хэвээр хоцров.
23. Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад, тэр гэртээ харив.
24. Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж,
— 25. Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн над уруу таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээн өгсөн нь энэ ажээ гэв.
26. Тэнгэр элч Габриелыг Бурхан Галилын Назар хот уруу зургадугаар сард илгээсэн ажээ.
27. Габриел Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв.
28. Орж ирээд тэнгэр элч түүнд
— Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв.
29. Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар бодож цэгнэв.
30. Тэнгэр элч түүнд
— Мариа, бүү ай. Чи Бурханы ивээлийг олжээ.
31. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.
32. Тэр Хүү агуу Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн БурханТүүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно.
33. тэр даруйдаа босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цуттаа байхыг хараад,
34. тэдний — Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод,
35. замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.
36. Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө тэдний дунд зогсож байлаа. Тэр тэдэнд — Амар амгалан нь та нарт байх болтугай гэв.
37. Гэвч тэд айн сандарч, сүнс үзэгдэв хэмээн боджээ.
38. Есүс тэдэнд — Та нар юунд зовж, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ?
39. Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв.
40. Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.
41. Тэд баярлан, гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс — Та нарт идэх юм байна уу? гэж асуухад
42. тэд хайрсан загас Түүнд өгөв.
43. Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ.
44. Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. — Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг маань ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд
45. Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв.
46. Есүс тэдэнд хандаж — "Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно.
47. Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшил тунхаглагдах ёстой" гэж бичигдсэн юм.
48. Энэ бүхний гэрч бол та нар мөн.
49. Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ.
50. Тэгээд Тэр тэднийг Бетан хүртэл дагуулан явлаа. Есүс мутраа өргөн тэднийг ерөөв.
51. Тийнхүү ерөөж байхдаа Тэр тэднээс салж, тэнгэр өөд оджээ.
52. Тэд үлэмж баяр хөөртэйгээр Иерусалим уруу буцав.
53. Тэгээд Элохим магтан, сүмд байнга байх болсон ажгуу.

 

 

 

 

 

 



Матай 5
11. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ!
12. Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд тийнхүү хавчсан юм.



Исаиа 42
17. Цутгамал хөргүүдийг "Та нар бидний бурхад" гэж хэлэгчид, шүтээнүүдэд итгэгчид эргээд, бүрмөсөн гутаагдана.

 

 




 Ариун Библи  (Хуучин Гэрээ - Шинэ Гэрээ)   = online + download =
http://goo.gl/EHJ0Dk
 
Ариун Библи  (Шинэ Гэрээ)   = online + download =
http://goo.gl/73geqM



 


= Ariun Bibli =   (Shine Geree + Huuchin Geree)    = download =
http://goo.gl/V4S7rD


= Ариун Библи =   (Шинэ Гэрээ  - Хуучин Гэрээ)  = download =
http://goo.gl/FrhIH7







Romi 10
17. Tiimees itgel ni sonsohoos, sonsoh ni Hristiin ugeer irdeg.
 

Ариун Библи - Шинэ Гэрээ - mp3 - (download)
http://ge.tt/7sbCENg


 Ariun Bibli (Shine Geree) - mp3 - (download)
http://goo.gl/e83o8T

 



 
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhzFmNBP-6duKPu7CG8pZIcHfk4w4TX83c_B2KKkPpaKr4oblBSfFmEWH7dhwO7lVCaZtikdKpGsNfKw5Wmm57WGKdiSRoKhDmbk85sApy6oUXi_kqRZEBSv3fwtlp7TLXE8TSsyjgQDPsN/s1600/torah.jpg
 


(year 500 B.C.)  -  prophecy about the return of The Lord Lord Jesus Christ:


Зэхариа 12
1. Израилийн талаар ЭЗЭНий үгийн зөгнөл. Тэнгэрийг татаж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.
...
8. Тэр өдөр ЭЗЭН Иерусалимын оршин суугчдыг хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэр элч мэт байх болно.
9. Тэр өдөр Би Иерусалимын эсрэг ирэх бүх үндэстнүүдийг устгахыг эрмэлзэнэ.
10. Би нигүүлслийн, гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр ,Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.

Lord God (YAHWEH) took human flesh and was pierced by the people of Jerusalem? Yes!


Иохан 10
28. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.
...
33. иудейчүүд Түүнд    — Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.


 
******************************
Hebrew = English 
******************************
Adam = Man
Seth = Appointed
Enosh = Mortal
Kenan = Sorrow
Mahalalel = The Blessed Elohim
Jared = Shall come down
Enoch = Teaching
Methuselah = His death shall bring
Lamech = The Despairing
Noah = Comfort (or Rest)

 

Genesis 5
Man (is) appointed mortal sorrow; (but) the Blessed Elohim shall come down teaching (that) His death shall bring (the) despairing rest."

Матай 11
28. Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.

 


Лук 4
40. Нар жаргах үеэр элдвийн өвчтэй хүмүүсийг Есүс уруу авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин, тэднийг эдгээж байлаа.
41. Чөтгөрүүд олон хүмүүсээс гарч, — Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхирч байв. ТүүнийгХрист гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг зэмлэж, тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.


 


Иохан 3
16. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.
17. Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ.
18. Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрд итгээгүй юм.


 

 


Үйлс 4
12. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.


 



Матай 7
13. Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог.
14. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.
15. Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм.



Иохан 14
3. Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.
...
6. Есүс — Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.



Марк 14
61. Гэвч Есүс дуугүй байж, ямар ч хариулт өгсөнгүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун — Та Ерөөлт Нэгэний Хүү, Христ мөн юм уу? гэлээ.
62. Есүс — Би мөн. Та нар Хүний Хүү Хүчит Нэгэний баруун гарт сууж, тэнгэрийн үүлсийн дунд ирэхийг харна гэв.


 


1-Тесалоник 4
16. Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно.
17. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.


 


Илчлэлт 1
7. Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овгууд Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен.
8. -Би бол байгаа болон байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега гэж Эзэн Бурхан айлдаж байна.
...
17. Би Түүнийг хармагцаа үхсэн хүн шиг хөлд нь уналаа. Тэр баруун мутраа над дээр тавьж — Бүү ай. Би бол эхэн ба эцэс бөгөөд
18. амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Харагтун, Би үеийн үед амьд байна. Надад үхэл ба Үхэгсдийн орны түлхүүр бий.


 

 

Үйлс 10
43. Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв.


Үйлс 13
38. Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжуулан нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна.


Үйлс 4
12. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.


Ефес 1
7. Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг.


Ефес 2
8. Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд
9. үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.

 

 

Иохан 15
5. Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй.



 




Асуулт: Христийн Бурхан чанар Библийн дагуу юу?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-deity-Christ.html
 
Асуулт: Эцсийн үеийн тэмдэг, дохионууд нь юу байх вэ?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-signs-end.html
 
Асуулт: Гэм нүглийн тодорхойлолт нь юу вэ?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-definition-sin.html
 
Асуулт: Яагаад бид Библи унших / судлах хэрэгтэй вэ?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-why-read-Bible.html

 

 

 





Үйлс 8
26. Харин Эзэний тэнгэр элч Филипт
-Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)
27. Тэр ч босоод явав. Тэгтэл тэнд Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд,
28. буцан явж байжээ. Тэр буцах замдаа тэргэндээ эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж явав.
29. Сүнс Филипт хандаж
-Тэр тэргийг гүйцэн оч гэв.
30. Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс
-Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэж асуухад
31. тэр
-Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ? гээд Филипийг тэргэндээ урьж суулгав.
32. Түүний уншиж байсан Судрын хэсэг гэвэл,
"Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд
Хяргагчийн өмнө буй хурга дуугүй байдаг шиг Тэр амаа ч нээгээгүй юм.
33. Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн.
Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ?
Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм"
34. Мөнөөх тайган хүн Филипт хандаж
-Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд
35. Филип ам нээн тэрхүү Судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв.
36. Тэд замаараа явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн
-Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв.
37. [Филип
-Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр
-Есүс Христ бол Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна хэмээн хариулав.]
38. Мөнөөх тайган хүн тэргийг зогсоохыг тушаав. Тэгээд тэд хоёулаа ус уруу орж, Филип түүнд баптисм хүртээжээ.
39. Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ.
40. Харин Филип Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртлээ дайран гарсан бүх хотуудад сайн мэдээг дэлгэрүүлсээр явлаа.

 


 

Матай 16
13. Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа
— Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув.
14. Тэгэхэд нь тэд
— Зарим нь баптисм хүртээгч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд,
15. Тэр
— Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд,
16. Симон Петр
— Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.
17. Есүс түүнд хариуд нь
— Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.




Лук 9
21. Харин Есүс тэдэнд энэ тухай хэнд ч хэлж болохгүйг анхааруулаад,
22. — Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж, алуулна. Тэгээд гурав дахь өдрөө амилна гэв.


Иохан 14
29. Энэ нь тохиолдох үед та нарыг итгүүлэхийн тулд үүнийг тохиолдохоос өмнө та нарт Би одоо хэллээ.



 



Иохан 1   ...Есүс Христийн...
11. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй.
12. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.
13. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.



1-Иохан 3
1. Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол тийм юм. Иймээс ертөнц Түүнийг мэдээгүй тул биднийг мэддэггүй.
2. Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг яг байгаагаар нь харах болно.


 



Асуулт: Туйлын абсолют үнэн юмуу эсвэл жинхэнэ үнэн гэх зүйл ер нь байх уу?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-absolute-truth.html
 
Асуулт: Үхлийн дараа амьдрал бий юу?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-life-after-death.html
 
Асуулт: Есүс Мөнхийн улсад хүрэх цорын ганц зам гэж үү?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-Jesus-only.html
 
Асуулт: Есүс Христийн дахин амилалт үнэн үү?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-Jesus-resurrection.html
 
Асуулт: Асуулт: Есүс Бурхан уу? Есүс Бурхан болохоо батлан хэлж байсан уу?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-is-Jesus-God.html




 




Матай 26
28. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус.



Дэд хууль 4
39. Дээд тэнгэр, доод газарт ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав.


 


Египетээс Гарсан Нь 20
3. Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.


 


Дэл хууль 4
15. ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун.
16. Та нар өөрсдөө завхарч, өөрсөддөө зориулан ямар нэгэн хэлбэрийн дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр, эсвэл эм хүний дүрс ч юм уу,
17. газар дээр байдаг ямар нэгэн амьтны дүрс ч юм уу, тэнгэрт нисдэг ямар нэгэн жигүүртний дүрс ч юм уу,
18. газар дээгүүр мөлхөгч ямар нэгэн юмны дүрс ч юмуу, газар доор, усан дотор байдаг ямар нэгэн загасны дүрс бүтээгүүзэй.
19. Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай.



Дэл хууль 27
15. "Урчуудын сийлсэн, эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг бөгөөд түүнийг хийж,нууцаар босгогч хүн нь хараагдсан" гэхэд бүх ард түмэн хариуд нь "Амен" гэнэ.



Хабаккук 2
18. Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно түүний ашиг тус юу вэ? Эсвэл худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн ашиг тус юу вэ? Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаа гарын бүтээлдээ л итгэн найддаг билээ.



Дуулал 97
7. Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг, Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүмүүс ичих болтугай. Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн.





 

 
 

Дуулал 23
1. ЭЗЭН бол миний хоньчин,
Надад дутах зүйл нэг ч үгүй.
2. Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж,
Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.
3. Тэр миний сэтгэлийг сэргээдэг.
Тэр Өөрийнхөө нэрийн төлөө
Зөвийн замаар намайг хөтөлдөг.
4. Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч
Би хор хөнөөлөөс айхгүй,
Учир нь Та надтай хамт байна.
Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.
5. Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг.
Та миний толгойг тосоор тосолсон.
Аяга минь дүүрч бялхдаг.
6. Сайн сайхан хийгээд хайр энэрэл
Насан туршид минь намайг лавтай яа дагана.
Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно.

 

Дуулал 115
3. Харин бидний Бурхан тэнгэрт байдаг.
Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг.
4. Тэдний шүтээнүүд бол мөнгө ба алт буюу
Хүний гарын бүтээл болой.
5. Тэдгээр нь амтай боловч ярьж чаддаггүй.
Тэдгээр нь нүдтэй боловч харж чаддаггүй.
6. Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй.
Тэдгээр нь хамартай боловч үнэрлэж чаддаггүй.
7. Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй.
Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй.
Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй.
8. Тэдгээрийг бүтээгчид, Тэдэнд итгэгч бүгд мөн тэдэн шиг л болно.
9. Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн.
Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

 

 



Асуулт: Бурханы мөн чанарууд нь юу вэ? Бурхан ямар байдалтай вэ?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-attributes-God.html
 
Асуулт: Би өөрийн амьдралдаа Бурханы хүслийг яаж мэдэх вэ?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-know-will-God.html
 
Асуулт: Амьдралын утга учир юу вэ?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-meaning-life.html
 
Асуулт: Танд Мөнхийн амь байгаа юу?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-Got-Eternal-Life.html
 
Асуулт: Бурханаас би уучлалыг хэрхэн хүлээн авах вэ?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-Got-Forgiveness.html
 
Асуулт: Есүсийг өөрийн хувийн Аврагчаар хүлээн авна гэсэн нь юу гэсэн үг вэ?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-personal-Savior.html
 
Асуулт: Есүсийн тухай хэзээ ч сонсоогүй хүмүүст юу тохиолдох вэ?
Түүний тухай ер сонсож байгаагүй хүнийг Бурхан шийтгэх үү?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-never-heard.html
 
Асуулт: Би өөрийн итгэлийг Есүст өглөө ... одоо яах вэ?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-Now-What.html
 
Асуулт: Харь гараг, харь гарагийн хөлөг гэх зүйлс ер үнэн үү?
http://www.gotquestions.org/Mongolian/Mongolian-aliens.html



 




From yoga to Lord Jesus Christ - a strong testimony!
https://vimeo.com/45196918

 
Yoga is NOT what it appears to be dear friends...I tell you from personal experience.
 
1.Corinthians 10
21. " Ye cannot drink the cup of the Lord, and the cup of devils: ye cannot be partakers of the Lord's table, and of the table of devils."
 

Know that Satan, the enemy of your soul, can turn into an angel of light, do you know he comes in several forms (gods) to deceive you?
 

2.Corinthians 11
14. And no marvel; for Satan himself is transformed into an angel of light.
15. Therefore it is no great thing if his ministers also be transformed as the ministers of righteousness; whose end shall be according to their works.
 
Yoga is not just stretching or physical exercise, is a demonic way, a deception.
One way of entry for Satan in your life.

 



Дэл хууль 32
39. Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав. Надаас өөр ямар ч бурхан байхгүй. Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.



Исаиа 37
18. Өө, ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх улс орон, мөн газар нутгийг нь сүйтгээд,
19. тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.



Исаиа 44
6. ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. "Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.



Исаиа 45
5. Би бол ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан байхгүй. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамайг хүчирхэгжүүлнэ.
6. Тийнхүү Надаас өөр хэн ч байхгүй, Би бол ЭЗЭН, өөр байхгүй гэдгийг наран мандахаас наран шингэх зүг хүртэлх хүмүүс мэдэх болтугай!
...
22. Дэлхийн бүх хязгаарууд аа, Над уруу эргэж аврагдагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй.



Ром 1
18. Бурханы уур хилэн үнэнийг зөвт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвт бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг.
19. Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж.
20. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй.
21. Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ.
22. Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд
23. үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ.
24. Иймээс Бурхан тэднийг өөрсдийнхөө дунд бие биесээ гутааг гэж зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалыг цэвэр бус байдалд тушаав.
25. Яагаад гэвэл, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, үүрд магтагдах Бүтээгчийн оронд бүтээлд нь мөргөн, үйлчилжээ. Амен.



 



Илчлэлт 9
20. Эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй. Тэгээд чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө больсонгүй.
21. Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.



Илчлэлт 20
10. Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд ч мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байгаа аж. Тэд өдөр шөнөгүй үеийн үед тарчилна.



Илчлэлт 21
8. Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.




Матай 28
16. Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав.
17. Тэд Есүсийг хармагцаа Түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэж байлаа.
18. Есүс ойртон ирээд, тэдэнд — Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.
19. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,
20. Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Марк 16
14. Дараа нь, арван нэгэн шавь нар нь тухлан сууж байхад нь Есүс тэдэнд үзэгдлээ. Тэрээр тэдний итгэлгүйг, хатуу зүрхтэйг зэмлэв. Учир нь Түүнийг амилсных нь дараа харсан хүмүүст тэд итгээгүй юм.
15. Есүс тэдэнд — Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун.
16. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах болно.



 


Матай 18
1. Тэр үед шавь нар нь Есүс уруу ирж,
-Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ.
2. Тэр нэгэн хүүхдийг Өөр уруугаа дуудаад, тэдний дунд зогсоож айлдсан нь
3. -Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.
4. Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.
5. Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч Намайг хүлээн авсан хэрэг.
6. Харин хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр.
7. Бүдрүүлэх сааднуудынхаа улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэх саад ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ!


Марk 9
41. Үнэнээр Би та нарт хэлье. Христийн дагалдагчдын хувьд энэ нэрээр чинь хэн та нарт аяга ус өгнө, тэр хүн шагналаа алдахгүй.
42. Хэн [Надад] итгэдэг ийм балчир хүмүүсээс нэгийг бүдрүүлнэ, тэр хүн тээрмийн хүнд чулуу хүзүүндээ зүүж, тэнгист хаягдсан нь түүний хувьд дээр байхсан.






Иохан 10
11.Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.
...
17. Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө.
18. Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий.
Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.

...
27. Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм.
28. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.
29. Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс агуу бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй.
30. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.
31. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв.
32. Есүс тэдэнд  — Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд
33. иудейчүүд Түүнд    — Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.


 



Лук 8
26. Тэд Галилын эсрэг талд орших Герас хэмээх газар хүрч ирэв.
27. Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч Түүнтэй учрав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв.
28. Мөнөөх хүн Есүсийг хараад хашхиран, өмнө нь унаж чанга дуугаар — Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ.
29. Учир нь Есүс бузар сүнснуүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтан дор байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байлаа.
30. Есүс түүнээс — Нэр чинь хэн бэ? гэж асуухад тэр — Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүгэлсэн байжээ.
31. Чөтгөрүүд өөрсдийг нь ёроолгүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа.
32. Тэнд ууланд гахайн олон сүрэг идээшилж байжээ. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайнд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв.



 

 


1 Иохан 1
7. Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс ангижруулдаг ажээ.




Матай 6
7. Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм.
8. Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг.
9. Тиймд ийнхүү залбир. "Тэнгэрт байгаа бидний Эцэгминь, Таны нэр ариунаар дуурсгагдаг.
10. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.
11. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
12. Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач.
13. Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен."


Матай 5
18. Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.
19. Хэн боловч эдгээр тушаалуудаас хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлож, бусдад тийн сургавал тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин хэн боловч тэдгээрийг сахиж, сургавал тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно.




 


Тит 2
11. Учир нь бүх хүмүүст авралыг авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэн,
12. бидэнд бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг сургадаг.
13. Ингэхдээ бид өөрсдийн агуу Бурхан ба Аврагч болох Есүс Христийн цог жавхлант илэрхийлэл хийгээд ерөөлт найдварыг хүлээдэг.




 




 Ариун Библи  (Хуучин Гэрээ - Шинэ Гэрээ)   = online + download =
http://goo.gl/EHJ0Dk
 
Ариун Библи  (Шинэ Гэрээ)   = online + download =
http://goo.gl/73geqM



 


= Ariun Bibli =   (Shine Geree + Huuchin Geree)    = download =
http://goo.gl/V4S7rD


= Ариун Библи =   (Шинэ Гэрээ  - Хуучин Гэрээ)  = download =
http://goo.gl/FrhIH7







Romi 10
17. Tiimees itgel ni sonsohoos, sonsoh ni Hristiin ugeer irdeg.
 
Audio mp3 - Ариун Библи - Шинэ Гэрээ  (download)
http://ge.tt/7sbCENg


 



Исаиа 19
1. Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.
2. "Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, хөршийнхөө эсрэг, хот нь хотын эсрэг, хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.
3. Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үтүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.
4. Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.
...
20. Энэ нь Египетийн нутагт түмэн цэргийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө.
21. Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд андгайлан, түүнийгээ биелүүлнэ.
22. ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭН уруу эргэвэл, Тэр тэдэнд хариулан, тэднийг эдгээнэ.
23. Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно.
24. Тэр өдөр Израиль нь Египет, Ассирийн хамт гуравдахь болж, дэлхийн төв дэх ерөөл болно.
25. Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг ерөөж, "Миний ард түмэн болох Египет, Миний мутрын бүтээл болох Ассири, Миний өв залгамжлал болох Израиль ерөөлтэй" гэж айлдав.

 

 


Зефаниа 2
4. Учир нь Газ хаягдаж, Ашкелон эзгүйрч, Ашдод үд дунд хөөгдөж, Екрон үндсээрээ сугалагдана.
5. Далайн эргийн оршин суугчид, херетчүүдийн үндэстэн нь гаслантай яа.
Филистчүүдийн нутаг, Канаан аа, ЭЗЭНий үг чиний эсрэг байна. Би чамайг устгаж, тэнд ямар ч оршин суугчгүй болгоно.
6. Тиймээс далайн эрэг нь хоньчдод зориулж агуйтай, хонин сүрэгт зориулж хороотой бэлчээрүүд болно.
7. Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана. Тэд тэнд бэлчих болно. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж, тэдний амжилтыг сэргээнэ.
8. Би Моабын элэглэлийг, Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо. Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж, нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.
9. Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. "Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно".
10. Тэд элэглэж, түмэн цэргийн ЭЗЭНий ард түмний эсрэг ихэмсэг болсон учраас бардам зангийнхаа хариуд тэд үүнийг авах болно.
11. ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Үндэстнүүдийн бүх далайн эргүүд өөрсдийнхөө газраас Түүнд бөхийх болно.
12. "Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана".
13. Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана.
14. Ниневегийн төвд хонин сүргүүд, төрөл бүрийн араатнууд хэвтэнэ. Хотон шувуу, зараа хоёулаа багануудынх нь орой дээр хоноглоно. Шувууд цонхон дээр дуулна. Эзгүйрэл нь босгон дээр байна. Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.

 

 




Зэхариа 12
1. Израилийн талаар ЭЗЭНий үгийн зөгнөл. Тэнгэрийг татаж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.
2. "Үзэгтүн, Би Иерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Иерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно.
3. Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.
...
8. Тэр өдөр ЭЗЭН Иерусалимын оршин суугчдыг хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэр элч мэт байх болно.
9. Тэр өдөр Би Иерусалимын эсрэг ирэх бүх үндэстнүүдийг устгахыг эрмэлзэнэ.



 

 


Иоел 3
2. Би бүх үндэстнийг цуглуулан, тэднийг Иехошафатын хөндийд авчирна.
Тэгээд Би Өөрийн ард түмэн, Өөрийн өв болох Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ.
...
4. Тир, Сидон ба Филистийн бүх газар нутгаа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин хэрэв та нар Надад хариу төлөх юм бол Би та нарын хариуг толгойн дээр чинь үтэр түргэн буцаана.
...
9. Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла.
Дайнд бэлтгэ.
Хүчирхэг эрсийг босгогтун!
Бүх цэргүүдийг ойртуулан, дээшээ гаргагтун!
...
11. Эргэн тойрны бүх үндэстнүүд ээ, яаран ирж, тэнд цугларагтун.
ЭЗЭН, Та хүчтэнүүдээ буулгаж өгөөч.
12. Үндэстнүүдийг босгоцгоож, Иехошафатын хөндий уруу ирүүлэгтүн.
Учир нь тэнд Би эргэн тойрны бүх үндэстнүүдийг шүүхээр суух болно.
...
14. Шийдвэрлэх хөндийд бөөн, бөөн хүмүүс байна!
Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.
15. Нар, сар харанхуйлж, оддын гэрэл ч бөхнө.
16. ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна.
Тэнгэр ба газар чичирнэ.
Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болдог.
17. Тэгэхэд та нар Намайг Өөрийн ариун уул Сионд оршигч,
та нарын Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
Иймээс Иерусалим нь ариун болж, харь хүмүүс хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.
...
19. Тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан,
нутагт нь гэмгүй цусыг урсгасан учраас
Египет нь сөнөмөл газар, Едом нь зэлүүд нутаг болно.
20. Харин Иудад үүрд мөнхөд,
Иерусалимд бүх үеийн туршид хүн амьдран нутаглана.
21. Би хариугаа аваагүй цусных нь хариуг тэднээс нэхнэ.
Учир нь ЭЗЭН Сионд оршдог.


 


****************************************
Rosh       -------       Russia
****************************************
Magog     -------    Kazakhstan, Kyrgyzstan, Uzbekistan,
Turkmenistan, Tajikistan (and possibly Afghanistan)

****************************************
Meshech, Tubal, Gomer, Togarmah       -------       Turkey
 
Ancient Muschki and Musku in Cilicia and Cappadocia.
Ancient Tubalu in Cappadocia.
Ancient Cimmerians - from the seventh century to first
century B.C. in central/western Anatolia.
Til-garimmu - between ancient Carchemish and Haran.
This is the Turkic-speaking peoples in south Russia, that spread out from Turkey,
across the Caucasus until across Central Asia.
****************************************
Persia       -------        Iran
Name changed from Persia to Iran in 1935.
****************************************
Cush       -------       Islamic North Sudan (and possibly Ethiopia)
Ancient Cush, south of Egypt.
****************************************
Libya       -------       Libya (and possibly Algeria, Tunisia)
Ancient Put, west of Egypt..
****************************************

 

01. Walid's Testimony
02. 365 Messianic Prophecies = fulfilled =
02. 365 Prophéties Messianiques = réalisé =
03. Dear muslim, let me tell you why i believed
04. ISRAEL and the WORLD'S MOCK TRIAL
05. Hidden PROOF that the QURAN is from a false Gabriel
06. Islamic And Mormonism Similarities
07. 7 signs of Yeshua Ha'Mashiach’s (Jesus Christ) return & Prophecies
08. Have you eternal Life? Your sins are forgiven? How do you know for sure?
09 a. The True Origin of Allah: The Archaeological Record Speaks!
09 b. The cult of the Moon god
10. Who is Allah?
11. Muhammad spoke the Satanic verses: The Evidence and Proof!
12. Mathematics cannot be wrong: The Messianic Prophecy are fulfilled!
13. Why I believe Islam and Islamic belief are false
14. Comparison: Jesus Christ with Muhammad & Christianity with Islam
15. The Holy Bible

http://goo.gl/MKsupb

 

= The Holy Bible =
http://ge.tt/3D52rjo

 

 

-2- Коринт 11
14. Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга.
15. Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.